Шууд Chart

Баруун зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно

2014-03-21 00:51:38

Баруун зүгийн нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй орохгүй. Салхи  баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар 3-8 хэм хүйтэн, говийн  бүс нутгаар 10-15 хэм, бусад  нутгаар 6-11 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 8-10 хэм дулаан байна.    

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 хэм хүйтэн, харьцангуй чийг 50 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.     
 

2014 оны 3 дугаар сарын 22-ноос 2014 оны 3 дугаар сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

22-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар, 25-нд баруун зүгийн нутгаар хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 25-нд баруун зүгийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.


Баруун зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно  
Үзсэн: 854 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй