Шууд Chart

Хангай нурууны өвөр бэлээр их хэмжээний нойтон цас орно

2014-04-08 17:27:06

9-10-нд Хангай нурууны өвөр бэлийн нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орохыг анхааруулж байна.  

2014 оны4 дүгээр сарын 08-ны 20 цагаас 2014 оны 4 дүгээр сарын 09-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зөөлөн цасан шуурга шуурна. Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын саваар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 6-11  хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө сэрүүсч Дархадын хотгороор 4-9 хэм хүйтэн, бусад нутгаар 1 хэм дулаанаас 4  хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хангайн уулархаг нутгаар 7-12 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө сэрүүсч Хэрлэн, Онон, Улз голын саваар 1-6 хэм хүйтэн, бусад нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 12-17 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 11-13 хэм дулаан байна.                                          

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс  секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна Шөнөдөө сэрүүсч Дундговийн нутгаар 0-5 хэм хүйтэн, бусад нутгаар 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 13-18 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө сэрүүсч 0-2 хэм хүйтэн, өдөртөө 13-15 хэм дулаан байна.  


Хангай нурууны өвөр бэлээр их хэмжээний нойтон цас орно  
Үзсэн: 1603 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй