
2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар урин дулаан цаг ирж буйтай уялдан голын сав газрын цас, мөс эрчимтэй хайлж голын гулдрилд нийлж, мөсөн дээгүүр их хэмжээний ус гүйх , цөнгийн хахаа үүсч усны урсгал шахагдсан зэргээс шалтгаалан Их хянганы нуруунаас эхтэй Халх гол Ялалт баг орчимд болон Хангай нурууны өврийн Тээл, Хомын хоолой, Алтай нуруунаас усжих Буянт гол Ховд орчимд үерийн түвшинг 5-20 см давсан байдалтай байна. Иймд дээрх голуудын сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна. Цаашид цаг агаар дулаарч байгаатай холбогдон мөсөн бүрхүүл задрах, шар усны үер хаврын цөнтэй зэрэгцэн ажиглагдах тулмөс цөмрөх болон шар усны үерийн аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна.
Ус судлалын сектор
Хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэг | ||
Үзсэн: 1380 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.