Шууд Chart

Нутгийн зарим хэсгээр цасан болон шороон шуурга шуурна

2014-04-23 06:52:53

Өнөөдөр Говь-Алтай, Баянхонгорын нутаг, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24-26 метр хүрч шороон шуурга, Завханы нутаг, Увсын зүүн, Говь-Алтайн хойд хэсгээр хэсгээр цасан шуурга шуурна.

2014 оны 4 дүгээр сарын 23-ны 8-20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн  өмнөд хэсгээр  салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна. Баян-Өлгийн нутгаар  1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар  3-8 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хөвсгөлийн уулархаг нутгаар 6-11 хэм, Орхон, Сэлэнгэ, Туул голын саваар  18-23 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи өмнөөс секундэд 6-11 метр. 18-23 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:
Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 20-22 хэм дулаан байна.                                          

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй.  Зарим газраар салхи баруун өмнөөс  секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Бүх нутгаар 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 18-20 хэм дулаан байна. 


Нутгийн зарим хэсгээр цасан болон шороон шуурга шуурна  
Үзсэн: 885 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй