Өнөөдрийн байдлаар Буянт гол Ховд хот орчмоор үерийн аюултай түвшинг, Хангайн нурууны өврийн Таац гол Нарийнтээл сум, Орхон голын дунд хэсгээр, түүнчлэн Хангайн нурууны өврийн Шаргалжуут, Байдраг гол Баянбүрд сум, Их Хянганы нурууны Халх гол Ялалт баг, Алтай нуруунаас усжих Ховд гол Өлгий сум, Төгрөг гол Манхан сум, Увс нуурын сав Хархираа, Хариг зэрэг голууд үерийн түвшинг даван тус тус үерлэж байна. Иймд дээрх гол мөрний сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.
Ус судлалын сектор
| Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна | ||
| Үзсэн: 1139 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.