Өнөө маргаашдаа баруун болон зүүн зүгийн нутгаар бороо орж, өдөртөө говийн бүсийн нутгаар хална.
2014 оны 7 дугаар сарын 02-ны 20 цагаас 2014 оны 7 дугаар сарын 03-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Ховд, Баян-өлгийн зарим нутгаар, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр.Завханы нутаг, Говь-алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 20-25 хэм, Увс, Ховдын хойд, Говь-алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Булган, Сэлэнгийн хойд хэсгээр бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3-8 хэм, бусад нутгаар 7-12 хэм, өдөртөө бүх нутгаар 20-25 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө бүх нутгаар 11-16 хэм, өдөртөө нутгийн хойд хэсгээр 20-25 хэм, өмнөд хэсгээр 24-29 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 26-28 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 10-15 хэм, бусад нутгаар 14-19 хэм, өдөртөө бүх нутгаар 27-32 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.
2014 оны 7 дугаар сарын 04-нөөс 2014 оны 7 дугаар сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
Долоодугаарс сарын 4-нд баруун зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн баруун хэсгээр, 5, 6-нд нутгийн хойд хэсгээр, 7-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 4, 5-нд зарим газраар, 7-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм, Говь, талын нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна. Хугацааны эцсээр ихэнх нутгаар сэрүүснэ.
| Өнөө, маргаашдаа баруун болон зүүн зүгийн нутгаар бороо орно | ||
| Үзсэн: 1103 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.