Шууд Chart

3х3 сагсчид тивийн аваргыг хожлоор эхлүүллээ

2023-04-01 15:12:16

3х3 сагсан бөмбөгийн Азийн АШТ Сингапурт үргэлжилж байна. Урьдчилсан шатны тоглолтууд өчигдөр дуусч, өнөөдрөөс хэсгийн үндсэн тоглолтууд эхэллээ.
 
Манай эрэгтэй шигшээ хэсгийн эхний тоглолтоо Тайванийн эсрэг хийж, хүнд тулааны эцэст 21:19-өөр хожлоо.
 
3х3 сагсны багт шинээр багтаад буй А.Ананд 10 оноогоор багаа тэргүүлсэн бол Д.Дэлгэрням 8 оноо, 9 самбар авч, багийнхаа ялалтад чухал үүрэг гүйцэтгэв.
 
Манай баг хэсгийн сүүлийн тоглолтоо өнөөдөр 19:55 цагаас талбайн эзэн Сингапурын эсрэг хийнэ.
 
Харин эмэгтэйчүүдийн шигшээ Малайз, Шинэ Зеландын багтай нэг хэсэгт багтаад байна.
 
Эх сурвалж: МҮОХ

3х3 сагсчид тивийн аваргыг хожлоор эхлүүллээ  
Үзсэн: 433 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй