Шууд Chart

Охидын баг хэсгээсээ шалгарлаа

2023-04-02 11:21:38

3х3 сагсан бөмбөгийн Азийн АШТ-д өрсөлдөж буй Монголын эмэгтэйчүүдийн шигшээ хэсгийн сүүлийн тоглолтоо Малайзын эсрэг хийлээ.
Хожсон нь хэсгээс хоёроор шалгарч, хожигдсон нь хасагдах маш хариуцлагатай энэхүү тоглолтод манай охид 21:8-аар итгэл төгс ялалт байгуулж, шөвгийн наймд шалгарав.
 
Б.Ариунцэцэг 9 оноо, 6 самбар авч багаа тэргүүлсэн бол М.Цэрэнлхам 8 оноо, 6 самбар, О.Хулан 4 оноо авсан юм.
 
Өмнөх тоглолтод шагайгаа эвгүй гишгэн талбайг орхисон Ц.Болорцэцэгийн гэмтэл гайгүй байж тоглолтод оролцсон нь манай багийн хувьд сайн мэдээ байв.
 
Монголын шигшээ өнөөдөр 13:45 цагаас шөвгийн наймд дэлхийн аварга, олимпын хүрэл медальт БНХАУ-ын хүчтэй багийн эсрэг тоглох болно.
 
Эх сурвалж: МҮОХ

Охидын баг хэсгээсээ шалгарлаа  
Үзсэн: 1756 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-04-11 11:05
муудаг эгч нар

Бидэнтэй нэгдээрэй