Шууд Chart

УИХ-ын дарга Г.Занданшатар Какурюү М.Анандыг хүлээн авч уулзлаа

2023-04-11 14:51:15

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2023 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Японы мэргэжлийн сүмогийн 71 дэх их аварга (ёкозуна) Какурюү М.Анандыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд амжилттай барилдаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн их аварга Какурюү М.Анандад баяр хүргэж, амжилт хүсэв.

Их аварга Какурюү М.Ананд Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлээд дөрвөн жилийн дараа эх орондоо амжилт дүүрэн ирсэндээ баяртай байгаагаа онцлов. Тэрбээр, 22 жилийн хөдөлмөр, зүтгэлээ шингээсэн мэргэжлийн сүмогийн замналаа өндөрлүүлж, ирэх зургаадугаар сарын 03-ны өдөр өөрийн зодог тайлах ёслолоо хийхээр болсноо дурдлаа.

Уулзалтын үеэр Какурюү М.Ананд өөрийн зодог тайлах ёслолын урилгыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт гардуулан өглөө. Их аварга Какүрюү М.Ананд анх 2001 оны арваннэгдүгээр сарын башёд зодоглож байсан бөгөөд Монголын их аваргуудын буухиаг үргэлжлүүлж Макүүчи буюу дээд зиндаанд зургаан удаа түрүүлжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


УИХ-ын дарга Г.Занданшатар Какурюү М.Анандыг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 253 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй