Шууд Chart

Зүүн Азийн залуучуудын наадмыг сурвалжлах хэвлэл мэдээллийн ажилтнуудыг бүртгэж байна

2023-08-04 14:53:46

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадам наймдугаар сарын 16-23-нд болно. Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй тус наадамд 11 спортын 12 төрлөөр 1500 гаруй тамирчин оролцох юм.

Тус наадмыг сурвалжлах хүсэлтэй хэвлэл мэдээллийн ажилтнуудыг бүртгэж эхэллээ. Бүртгүүлэхдээ овог нэр, хүйс, харилцах утас, и-мэйл болон 3x4 хэмжээтэй цээж зургийг media@ulaanbaatar2023.org хаягаар илгээнэ.

Бүртгэл наймдугаар сарын 4-нийг дуустал үргэлжлэх бөгөөд хоцорсон тохиолдолд мандат олгох боломжгүйг анхаарна уу.

Өмнө нь манай улсад аль нэг спортын дагнасан төрөл бүхий уралдаан, тив, дэлхийн аваргын тэмцээн болж байсан бол “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадам нь  анх удаа, 11 спортын 12 төрлөөр нэгэн зэрэг зохиогдож байгаагаараа онцлог юм.

 “ЗҮҮН АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО” ХК


Зүүн Азийн залуучуудын наадмыг сурвалжлах хэвлэл мэдээллийн ажилтнуудыг бүртгэж байна  
Үзсэн: 683 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-08-04 15:53
Amj ilt

Бидэнтэй нэгдээрэй