Шууд Chart

Төмөр замчид мэргэжлийн баяраа тэмдэглэж байна

2023-08-05 18:29:41

Монгол Улсад төмөр замын тээврийн салбар үүсэж хөгжсөний 85 жил, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн 74, “Тавантолгой төмөр зам” ХХК үүсгэн байгуулагдсаны 5 жилийн ой, “Төмөр замчдын мэргэжлийн баяр” наадмыг өнөөдөр /2023.08.05/ Хонхор зөрлөгийн “Хөлийн голын тохой” хэмээх газар ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байна.

Баяр наадмын нээлтэд Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар, “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн, “МТЗ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Будбаяр зэрэг албаны хүмүүс болон үе үеийн төмөр замчид оролцож, урлаг, соёлын алдартнууд уран бүтээлээ толилуулав.

Зам, тээврийн хөгжлийн яамны дэд сайд Л.Халтар баярын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын төмөр замын салбарын хөгжлийн түүхэн үеийг эргэн дурсахын сацуу өдгөө “МТЗ” ТӨХК, “ТТЗ” ХХК, “БТЕГ” ХХК зэрэг төр хувийн хэвшлийн компаниуд байгуулагдаж, олон олон амжилтаар дүүрэн түүхэн ойтой золгож байгааг онцлоод нийт төмөр замчдадаа халуун баяр хүргэж, дараа дараагийн их бүтээн байгуулалтад нь өндөр амжилт хүсэв.

Баяр наадмын хүрээнд үндэсний сур, шагайн харваа, хүчит 64 бөхийн барилдаан, төмөр замчдын мэргэжлийн ур чадварыг харуулсан үзүүлбэр, дэлхийн түвшинд хүрсэн гагнуурын үзүүлбэр зэрэг сонирхолтой тэмцээн уралдаан зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.


Төмөр замчид мэргэжлийн баяраа тэмдэглэж байна  
Үзсэн: 1016 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй