Нийслэлийн Онцгой байдлын газарт 22:00 цагийн байдлаар 53 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдээд байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 11, 17, 22, 21, 27, 28, 29, 32 дугаар хороонд 45 дуудлага, Сүхбаатар дүүргийн 16, 20 дугаар хороонд 8 дуудлага бүртгэгдлээ. Үүнээс 47 нь хашаа, байшин, гэр, 5 нь машин үерт урссан, 1 нь авто зам үерт автсан дуудлага мэдээлэл байна.
Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Монелийн задгайд гэр усанд автаж, 3 иргэн тогонд цохиулснаас 2 иргэн нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Тус дүүрэгт үүссэн үерийн голомтод Гал түймэр унтраах, аврах ангиудын 80 гаруй, Сүхбаатар дүүрэгт 6 алба хаагч аюулгүй байдлыг ханган, иргэдийн амь нас, эд хөрөнгийг аврахаар ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР
| Үерийн улмаас 2 иргэн тогонд цохиулж нас баржээ | ||
| Үзсэн: 503 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.