Шууд Chart

Дарь-Эхийн замыг түр хугацаанд хаажээ

2023-08-06 10:56:52

Өчигдөр орсон аадар борооны улмаас БЗД-ийн 21 хорооны гудамж тэр чигтээ усанд автаж замын зорчих хэсэгт тээврийн хэрэгсэл явах боломжгүй болсон нөхцөл байдалтай холбоотойгоор үерт өртсөн Дарь-Эхийн замыг түр хугацаанд хаагаад байна.

Дарь-Эхийн замыг 17-н уулзвар руу холбосон хэсэг дээр 4 талаас нь хаасан тул иргэд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.


Дарь-Эхийн замыг түр хугацаанд хаажээ  
Үзсэн: 1011 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй