Нийслэл хотод орсон аадар борооны улмаас Баянзүрх, Сүхбаатар дүүргийн айл өрх үерийн усанд автаж, эрдэнэт хүний амь нас эрсэдсэн харамсалтай үйл явдал боллоо. Тэдний ар гэрийнхэн, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Үүссэн нөхцөл байдлаас үүдэн Гаалийн ерөнхий газрын нийт ажилтан, алба хаагчид үерийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд туслах хандивын аяныг дэмжиж нэг өдрийн цалингаа хандивлаж Улсын Онцгой комисст хүргүүлэхээр боллоо гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.
| Гаалийн алба хаагчид нэг өдрийн цалингаа хандивлалаа | ||
| Үзсэн: 387 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.