НЗДТГ, Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/ хамтран "Улаанбаатар түншлэл-2023" олон улсын үзэсгэлэн яармагийг есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 1-ний хооронд “Мишээл экспо” үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулах гэж байна.
Үзэсгэлэнд Бүгд Найрамдах Беларус Улсаас долоо, ОХУ-аас 20 гаруй, БНХАУ-ын Ляонинь мужийн 30 гаруй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч оролцож, бараа бүтээгдэхүүнээ танилцуулах юм.
Мөн дотоодын томоохон 30 гаруй аж ахуйн нэгж оролцоно. Онцлох аж ахуйн нэгжээс дурдвал, Беларус Улсын Минск хотын сүүний шилдэг үйлдвэр, ОХУ-ын хүнсний шилдэг үйлдвэр Окинск зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд хүрэлцэн ирэх юм. Мөн аравдугаар сарын 2-ны өдөр МҮХАҮТ-д Беларус- Монголын бизнес уулзалтыг зохион байгуулна.
Үзэсгэлэнд хүрэлцэн ирж буй 60 гаруй олон улсын аж ахуйн нэгжүүд нь
- Хөдөө аж ахуй: Био бордоо, органик хог хаягдлыг боловсруулах бэлдмэл, ургац хураагч комбайнууд, бүх төрлийн хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, ачааны, зорчигч тээврийн, чиргүүлийн, тусгай техник, микроавтобус, электробус
- Барилга: Барилгын материал, гипс хавтан, фанер, хөөс, дамжуулах хоолойн эд анги, LED гэрэлтүүлгийн үйлдвэрлэл
- Хүнс: Жимс, жимсгэнэ, түүгээр хийсэн бүтээгдэхүүн, зөгийн үйлдвэрлэл, зэрлэг ойн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, тосны ургамлын үр тариа (маалинга, рапс)-ны бүтээгдэхүүн, өндөг, сүү, сүүн бүтээгдэхүүн, бяслаг, цөцгийн тос, мах, махан хагас боловсруулсан бүтээгдэхүүн, чихэр
- Хөнгөн үйлдвэр: Бугын үслэг эдлэлээр хийсэн гутал, халуун хадгалах сав, гэр ахуйн хэрэгсэл
- Эрүүл мэнд: Мал эмнэлгийн эмийн сангийн сүлжээ, байгаль нуурын давирхай гэх мэт бараа бүтээгдэхүүнээр оролцож байна.
"Улаанбаатар түншлэл-2023" есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 1-ний хооронд болно | ||
Үзсэн: 336 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.