
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 27-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт "Дотоод орчны агаарын чанарт судалгаа хийсэн багийн гишүүн О.Оюун-Эрдэнэ: Сайжруулсан түлш түүхий нүүрснээс хортой", Д.Дашпүрэв: Олон улсын жишигт "Танайх манай нийгэмд нийцүүлж хуулиа батална" гэсэн зүйл огт байдаггүй", Хуульч Г.Цолмонгэрэл: Тээврийн хэрэгсэл бол цэнэгтэй буу. Тиймээс жолооч замын хөдөлгөөнд үргэлж сэрэмжтэй оролцох ёстой", "Ц.Мөнгөншагай: Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд хөрөнгө оруулагчдыг улам түлхсэн шийдлүүд орсон нь тун харамсалтай", Хэнтий, Өвөрхангайн цагдаа нар ЦЕГ-ыг удирдаж байна зэрэг мэдээллийг онцлож байна.
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарт "Гишүүдийнхээ томилгоог хаалттай үлдээхээр Цэц улайрч байна", "Гараанаас гарах, эсэх нь тодорхойгүй газрын ховор элементийн төсөл", "УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын хэргийн хамсаатныг "Шувуу" ажиллагаагаар хүлээн авлаа", "Төмс, хүнсний ногооны 40 хувийг хураажээ" Гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнд багш нарын 51.7 хувь нь урамшуулал авахаар болов" зэрэг мэдээллийг онцлож байна.
“Зууны мэдээ” сонинд "АНҮҮЛЭН"-ийн хүүхдүүд жаргалтай инээж байна", "Л.Бямбасүрэн: Иргэн эрүүл мэндээ санхүүгийн дарамтгүйгээр хамгаалуулах боломж бүрдсэн" зэрэг мэдээллийг онцолжээ.
Сонины онцлох мэдээ | ||
Үзсэн: 367 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.