Шууд Chart

Ойн хөнөөлт шавж өвчний голомттой талбайд тэмцлийн ажил гүйцэтгэсэн ажлын үр дүнг хэлэлцүүлэв

2023-09-27 12:10:35

ЗГХА, Ойн газар 2023 онд ойн хөнөөлт шавжийн голомттой 185,000 га талбайд тэмцлийн ажлыг зохион байгуулж ажилласан ба ажлын үр дүнг салбарын мэргэжилтнүүдийн дунд хэлэлцүүлэв.
 
Тус хэлэлцүүлэгт Рио Тинто Монгол ХХК, ОУБХН болон ШУА-ийн Биологийн хүрээлэн, Ургамал хамгаалал эрдэм шинжилгээний хүрээлэн, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Газарзүй геоэкологийн хүрээлэн болон тэмцлийн ажлыг биечлэн гүйцэтгэсэн аж ахуй нэгж, холбоодын төлөөлөл оролцов. Хэлэлцүүлэгт: ойн хөнөөлт шавжийн тархалт, голомтын судалгаанд мэргэжлийн судлаачдын оролцоог нэмэгдүүлэх, шинээр илэрч байгаа шавжийн тархалт, хөнөөлийн судалгааг олон талын оролцоотой гүйцэтгэх, Ойн хөнөөл тэмцлийн ажлын үр дүнд эдийн засгийн болон аж ахуйн үр дүнг тусгах, хяналтын цэг байгуулах, хөндлөнгийн шинжээчийг томилох, Био бэлдмэл үйлдвэрлэл, худалдан авалт дээр дотоодын үйлдвэрлэлийг давууд үзэх зэрэг асуудлуудыг онцлов.
Эх сурвалж: БОАЖЯ

 


Ойн хөнөөлт шавж өвчний голомттой талбайд тэмцлийн ажил гүйцэтгэсэн ажлын үр дүнг хэлэлцүүлэв  
Үзсэн: 592 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй