Шууд Chart

ЦЕГ: Сураггүй болсон хүүгийн хэрэгт 34 настай “Б” гэгчийг саатуулан шалгаж байна

2023-09-29 09:49:25

Дорнод аймгийн Хэрлэн сумын хоёрдугаар багт 7 настай хүүг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгааг бид өмнө нь мэдээлсэн. Сураггүй алга болсон хүүг өчигдөр нас барсан байдалтай олжээ.

Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс энэ талаар тодруулахад "Дорнод аймгийн цагдаагийн газраас эрэн сурвалжилж байсан 7 настай “С” хүүг иргэний мэдээллийн дагуу тус аймгийн төвийн Хэрлэн сумын гуравдугаар баг Хөгшир гэх газарт дэрсэн дундаас олсон бөгөөд уг хэрэгт холбогдуулан 34 настай  “Б” гэгчийг саатуулан шалгаж байна" гэж мэдээллээ. 


ЦЕГ: Сураггүй болсон хүүгийн хэрэгт 34 настай “Б” гэгчийг саатуулан шалгаж байна   
Үзсэн: 1847 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-09-29 10:44
Энэ зодож алчаад хээр аваачаад орхисон бна л да

Бидэнтэй нэгдээрэй