Шууд Chart

Хөх хотод суралцсан 30 сувилагч гэрчилгээгээ гардан авчээ

2023-09-29 10:03:38

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс БНХАУ-ын ӨМӨЗО-ы Олон улсын Монгол эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлсэн сувилагчдын мэргэжил дээшлүүлэх олон улсын сургалт өндөрлөлөө.

Хөх хотод болсон энэ удаагийн сургалтаар Европ анагаах ухаанаар мэргэшсэн сувилагчдад уламжлалт эмнэлгийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, шинэ сувилагчийг чиглүүлэх төлөвлөлт, сувилагчийн үүрэг хариуцлагын талаар онолын мэдлэг олгосон.

Мөн өвдөлт намдаах, хүйтэн өвчнийг анагаах Монгол эмнэлгийн заслын аргуудаас эзэмших дадлага сургалтыг тус эмнэлгийн сувилагч нарын удирдлага дор хийлээ.

Хөх хот дахь Олон улсын Монгол эмнэлгийн хороонд богино хугацааны сургалтад хамрагдсан 30 сувилагчид гэрчилгээ олгож, сургалтын гарын авлага гардуулсан юм гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

 


Хөх хотод суралцсан 30 сувилагч гэрчилгээгээ гардан авчээ   
Үзсэн: 538 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй