
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймагт ажилласан.
Энэ үеэрээ Булган аймгийн иргэдийн саналд үндэслэн Булган-Орхон-Хишиг-Өндөр-Гурванбулаг чиглэлийн босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто замын төгсгөл 67.8 км зам, Цогт хун тайжийн түүхэн цогцолбор, Тэшиг сумын авто зам, Боомтын сэргэлтийн хүрээнд Бага Илэнхийн боомт хүртэлх авто зам, Бугат сумыг авто замаар аймгийн төвтэй холбох санхүүжилт зэрэг ажлыг ирэх оны төсөвт тусгуулахаар боллоо гэж ЗТХЯ-наас мэдээллээ.
Бага-Илэнхи боомт хүртэл хатуу хучилттай авто зам барих төсвийг 2024 оны төсөвт тусгана | ||
Үзсэн: 279 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.