Шууд Chart

Зам, тээврийн хөгжлийн яамны төлөөлөл Усны газрын удирдлагатай уулзалт хийлээ

2023-09-29 15:30:47

ЗТХЯ-ны Далай ашиглалт, усан замын тээврийн хэлтсийн дарга Д.Жавхлан, Далайн захиргааны Усан замын тээврийн бүртгэл, хяналтын хэлтсийн дарга Т.Олонбаяр нарыг Усны газрын дарга З.Батбаяр 2023 оны есдүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч уулзсан юм.

Уулзалтаар Хөвсгөл болон бусад томоохон нууруудад байгаль орчинд ээлтэй усан замын тээврийг хөгжүүлэх, орон нутгийн хэрэгцээ шаардлагыг харгалзан усан замын зогсоол, төв буудлыг төлөвлөн байгуулах, холбогдох хуульд заасны дагуу байгалийн нөөц буюу усан орчин ашигласны төлбөрийг бодитоор тогтоох зэрэг асуудлаар харилцан санал солилцож, цаашид хамтран ажиллахаар тохиролцлоо.

Эх сурвалж: Монгол Улсын Далайн захиргаа


Зам, тээврийн хөгжлийн яамны төлөөлөл Усны газрын удирдлагатай уулзалт хийлээ  
Үзсэн: 333 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй