Шууд Chart

Мэргэшсэн цэцэрлэгч бэлтгэж байна

2023-09-30 12:32:25

Хотын сургууль, цэцэрлэг, СӨХ-ийн ногоон байгууламжийн арчилгааг хийх мэргэшсэн цэцэрлэгчийг тухайн байгууллагын багш, ажилчдаас мэргэшүүлэх сургалтад хамруулан бэлтгэж байна.

Хоёр дахь удаагийн сургалтад хамрагдсан 50 иргэн өчигдөр мэргэшсэн цэцэрлэгчийн сертификатаа гардан авчээ. 

"Энэ жил аж ахуйн нэгж байгууллагын орчиндоо тарьсан ногоон байгууламжид зөвлөгөө өгөх Эрдэмтдийн багийг ажиллуулсан нь олны талархлыг хүлээгээд байгаа. Ургамал тарих, ургуулахад зөвлөх үйлчилгээ иргэдэд хэрэгцээтэй байна.

Цаашид ногоон байгууламжийн чиглэлээр мэргэшсэн ажилчдын тоог нэмэгдүүлэх, гэр хорооллын мод тарьсан айл өрхүүдэд зөвлөгөө өгөх зөвлөх эрдэмтэд, сургагч багш нарыг ажиллуулахаар төлөвлөж байна" гэж Улаанбаатар Хотын Ерөнхий менежер М.Баяраа мэдээллээ. 


Мэргэшсэн цэцэрлэгч бэлтгэж байна   
Үзсэн: 617 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй