Шууд Chart

"Буга хүн рүү дайрч байна" гэх дуудлага мэдээлэл олон иржээ

2023-09-30 13:11:50

Сүүлийн өдрүүдэд "Буга хүн рүү дайрч байна" гэх гомдол, дуудлага мэдээлэл олон иржээ. 

Жил бүрийн ес болон 10 дугаар сард Богдхан уулын бугын дуудлага буюу үржил, ороо нийлгэний үе эхэлдэг.

Үржлийн буюу нийлгэний үеэр эр буга ууртай, ширүүн, шийдэмгий болж ойртсон, цочоосон амьтад руу дайрах, мөргөх зэрэг үйлдэл гаргадаг.

Иймд ууланд алхагчид, аялагчид болон Богдхан уулын орчны бүсэд амьдарч буй иргэд та бүхэнд зөвхөн батлагдсан аяллын зам, маршрутаар явах, мөн ууланд, ойд явахдаа аливаа эрсдэлтэй үйлдэл хийхгүй байх, зураг авах, дуу чимээ гаргахгүй байхыг анхааруулж байна гэж Богдхан уулын дархан цаазат газраас мэдээллээ. 


"Буга хүн рүү дайрч байна" гэх дуудлага мэдээлэл олон иржээ   
Үзсэн: 3866 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-10-03 09:51
Дарханы дарга хамаг газраа өөрөө хусчихсан байсан гэсэн
Иргэг [127.0.0.xxx] 2023-10-03 09:34
Дархан цаазад Богд уул шүү дээ сүүлийн үеийн мэдлэг боловсрол муу нөхөд эх орон элгэн нутаг дархан цаазад газраар минь гараа угаач дууслаа даа гэвч байгаль хариугаа заавал авна даа хөөрхий тэр үед дэндүү оройтсон байх болно доо хөөрхий тэнэгүүд минь
Иргэн [127.0.0.xxx] 2023-10-03 09:27
Аргагүй шүү дээ амьдрахгазар нутгийн булаан авч нул цемент овоолоод байхад цээж нь давчидаж байгаа биз амьтан хүртэл ингэж эсэргүүүцэж байхад манай тэнэгүүд энд тэндгүй овоолсоор байна дэндүү шуналт
Зочин [127.0.0.xxx] 2023-10-03 06:14
Амьдрах газаргүй болтол нь цeмeнт босгоод байгаа юм чинь аргагүй байх. Өдийд тэр ороо энэ тэрийн үед бол Богд уул руу ойртоод хэрэггүй байх аа.
Зочин [127.0.0.xxx] 2023-10-02 17:40
Далан бугын Дамдин ах байсан бол эд багийн нь хийсэн байхдаа
Зочин [127.0.0.xxx] 2023-10-01 18:33
Буга дайрдаг л юм билээ шд.Өмнөговьд 167р ангид нэг буга аваачаад олон жил хүнрүү дайруулсан.Амьтан зовоосон хүүрнүүд шд.
Зочин [127.0.0.xxx] 2023-10-01 13:57
Амьдардаг газрыг нь хүн нь дайрч эзлээд байхаар аргагүй. Тэр амьтдад чинь өөрийнх нь эзэмшил амьдрах хүрээний нутаг гэж байдаг.
Зочин [127.0.0.xxx] 2023-09-30 13:20
Ямар азтай нь дайруулдаг юм бэ тэгтэл би хараачгүй байхад

Бидэнтэй нэгдээрэй