
Монгол Улсын Засгийн газар, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороо, ЗГТА-Биеийн тамир, спортын улсын хорооны захиалга, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дархан-Уул аймагт 2200 хүний суудалтай “Darhkan united arena” ашиглалтад орлоо.
Тус спорт цогцолбор нь хоёр спорт заал, бөхийн бэлтгэлийн заал, фитнесс заал, усан бассейн, албан хэрэгцээний өрөөтэй томоохон байгууламж юм.
Орон нутгийн иргэдийн спортоор хичээллэх, эрүүл идэвхтэй амьдрах боломж, нөхцөл бүрдэхээс гадна бүс, улс, олон улсын тэмцээн хүлээн авах боломжтой болж байна.
Биеийн тамир, спортын салбарт олон жил удааширсан хөрөнгө оруулалтын төслүүдийг ашиглалтад оруулахад онцгой анхаарч ажилласаны үр дүнд Налайх дүүрэг, Сүхбаатар аймгийн спорт цогцолборууд ашиглалтад ороход бэлэн болоод байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Дархан хотод спорт цогцолбор ашиглалтад орлоо | ||
Үзсэн: 1304 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.