Шууд Chart

Монголын усан спорт сонирхогчдын холбооны дасгалжуулагчдын сургалт болж байна

2024-06-25 09:38:41

Монголын Үндэсний Олимпийн хороо, Дэлхийн усан спортын холбоо (World Aquatics) болон Олон улсын Олимпын хорооны “Olympic Solidarity” хөтөлбөрийн хүрээнд Монголын усан спорт сонирхогчдын холбооны Дасгалжуулагчдын сургалт энэ сарын 23-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна.
 
Энэхүү сургалтыг Дэлхийн усан спортын холбооны сургагч багш Кан Онсой удирдан явуулж байгаа юм.
 
Сургалт танхимын болон бассейны дадлага гэсэн 2 хэлбэрээр үргэлжлэх аж. 
 
Сургалтад орон нутгийн бүх усан спорт сургалтын төвүүд болон Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг Холбооны гишүүн клубуудын 30 дасгалжуулагч хамрагдаж байна.
 
Усан спортын дасгалжуулагчдын ур чадвар, мэдлэгийг сайжруулахад энэхүү сургалт чухал ач холбогдолтой гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ. 

Монголын усан спорт сонирхогчдын холбооны дасгалжуулагчдын сургалт болж байна  
Үзсэн: 500 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй