
Бөхийн төрлүүдийн U17, U23 насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 22-30-ны өдрүүдэд Йордан улсын нийслэл Амман хотод зохион байгуулагдаж байна.
Өчигдөр чөлөөт бөхийн U17 насны эмэгтэйчүүдийн 43, 49, 57, 65, 73 кг-ын барилдаан болж, шилдгүүд тодорлоо.
Манай тамирчдаас 73 кг-д оролцсон Ц.Уранзаяа мөнгөн медаль хүртжээ.
Түүний жинд 9 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай тамирчин ¼ шигшээд Тайванийн тамирчныг 10-0, хагас шигшээд Казахстаныг 4-1 харьцаатай ялж финалд Энэтхэгийн Кажал Кажалд 0-10 харьцаатай ялагдсан байна гэж Монголын Чөлөөт Бөхийн Холбооноос мэдээллээ.

Ц.Уранзаяа мөнгөн медаль хүртжээ | ||
Үзсэн: 672 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.