Шууд Chart

Олимп, Дэлхийн аварга Такүто Отогүро Монголын олимпын багийн бэлтгэлд нэгджээ

2024-07-05 14:34:59

"Токио-2020" олимпын наадмын алт, "Будапешт-2018" ДАШТ-ий алтан медальт, Ази тивийн хошой аварга Японы бөх Такүто Отогүро, "Афин-2004" зуны олимпын наадмын хүрэл медальт дасгалжуулагч Иноүэ Кэнжи, Кэйсүкэ Отогүро нарын хамтаар өчигдөр манай улсад ирлээ.
 
Тэрбээр Монголын олимпын багийн бэлтгэлд оролцож байгаа бөгөөд ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Т.Тулгын гол өрсөлдөгчдийн нэг билээ.
 
Мөн энэхүү бэлтгэлд Энэтхэг, Япон, ОХУ-ын тамирчид оролцож байна.
 
Тодруулбал, олимпын мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Рави Кумар, ДАШТ-ий мөнгөн медальт Дээпак Пуниа, Энэтхэгийн чөлөөт бөхийн шинэ од Сүжит Сүжит зэрэг шилдэг бөхчүүд иржээ гэж Монголын Чөлөөт Бөхийн Холбооноос мэдээллээ. 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Олимп, Дэлхийн аварга Такүто Отогүро Монголын олимпын багийн бэлтгэлд нэгджээ  
Үзсэн: 1492 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй