
Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 118, Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдаанд 191 их нас уралдсанаас,
- Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Батчулууны Ерөөлтийн халтар түрүүлж,
- Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Гантөмөрийн Чинзоригийн Дөлгөөн халтар аман хүзүүдэж,
- Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, "Шунхлай" группийн ерөнхийлөгч Пүрэвийн Батсайханы халиун гуравт,
- Архангай аймгийн Хотонт сумын уугуул, Тод манлай уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн Урагшаа халзан дөрөвт ,
- Улаанбаатар хот, Налайх дүүргийн харьяат Цогнойжамцын Даваагийн хээр айрагдлаа.
Энэ жилийн баяр наадмын их насны хурдан морины уралдаанд нийт 221 хүүхэд гараан дээр бүртгүүлснээс хэмжилт, шүдэлгээн дээр 26 морьд хасагдаж 191 их насны хурдан морьд гарааны зурхай руу хөдөлсөн юм.
Б.Лхам
Алдарт уяач Батчулууны Ерөөлтийн халтар морь түрүүллээ | ||
Үзсэн: 632 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.