
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр цаг агаар тогтуун өдөртөө бага зэрэг дулаарна.
Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл ихэнх нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутагаар 0-5 хэм, говийн бүс нутгаар 7-12 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 6-8 хэм дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 5 градус хүйтэн, харьцангуй чийг 64 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2014 оны 11 дүгээр сарын 04-нөөс 2014 оны 11 дүгээр сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Арваннэгдүгээр сарын 4-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 5-нд нутгийн зүүн хагаст, 6-нд баруун зүгийн нутгаар, 7-нд баруун зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 4-нд зарим газраар, 5-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 4-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр өдөртөө бага зэрэг дулаарна.
Улаанбаатарт 8 хэм дулаан | ||
Үзсэн: 862 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.