
Сагсан бөмбөгийн нэрт зүтгэлтэн, сагсан бөмбөгийн "Алдар"-ын танхимын гишүүн, спортын мастер Д.Содномзундуй агсны нэрэмжит Монголын үндэсний сагсан бөмбөгийн ордоны нээлтийн ёслолын ажиллагаа боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд, МҮСБХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Арвин, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, УИХ-ын Тамгын газрын дарга Б.Болдбаатар болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Энэхүү цогцолбор нь NBA-гийн стандартын дагуу баригдсан гэдгээрээ онцлог юм. Өөрөөр хэлбэл тамирчдын эрүүл мэндэд тулгардаг бэрхшээл болох бэртэл гэмтэлд өртөхөөс сэргийлсэн, аюулгүй байдлыг дээд зэргээр хангажээ. Уг сагсан бөмбөгийн ордон 2000 хүний багтаамжтай бөгөөд бэлтгэлийн заал, 250 хүний ортой буудал, фитнесс заалтай юм байна. Бэлтгэлийн заалнаас бүрдсэн цогц баазад сагсан бөмбөгийн бүх насны шигшээ багууд, баг тамирчид бэлтгэл, сургуулилтаа хийх аж.
NBA-гийн стандартын дагуу баригдсан энэхүү ордон Улаанбаатар хотоос баруун хойш 18 км-ын зайд Хандгайтын цанын баазад байрлаж байна. Иймээс одоо жилийн дөрвөн улиралд сагсан бөмбөгийн тэмцээн, уралдааныг үзэх гэж та бүхэн Хандгайтыг зорьж болох гэнэ.
Үндэсний сагсан бөмбөгийн ордонтой боллоо | ||
Үзсэн: 1418 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.