Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн байна.
2015 оны 11-р сарын 04-ны 16-22 цаг хүртэл Улаанбаатарт:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. 17 цагт 6 градус, 20 цагт 8 градус хүйтэн байна.
15 цагт Улаанбаатарт: 6 градус хүйтэн, харьцангуй чийгшил 44 хувь, агаарын даралт 880 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2015 оны арваннэгдүгээр сарын 04-ны 20 цагаас арваннэгдүгээр сарын 05-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус, Баянхонгор, Говь-Алтайн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө бүх нутгаар 0-5 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.
2015 оны арваннэгдүгээр сарын 06 -ноос арваннэгдүгээр сарын 10-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
6,7-нд нутгийн өмнөд хэсгээр, 8-нд зүүн зүгийн нутаг, баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 9-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 6,7-нд говийн нутгаар, 8-нд Алтайн уулсаар, 9-нд нутгийн баруун хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр өдөртөө бага зэрэг дулаарна.
Улаанбаатарт шөнөдөө 14 градус хүйтэн | ||
Үзсэн: 441 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.