Шууд Chart

Улаанбаатарт 3 градус хүйтэн

2015-11-05 06:54:09

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн байна.


2015 оны 11 дүгээр сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун зүгийн нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүнээс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 4-9 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 1-6 градус дулаан, говийн нутгийн өмнөд хэсгээр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 0-5  градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. 1-3 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 градус хүйтэн, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 886 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны арваннэгдүгээр сарын 06 -ноос арваннэгдүгээр сарын 10-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

  6,7-нд нутгийн өмнөд хэсгээр, 8-нд зүүн зүгийн нутаг, баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 9-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 6,7-нд говийн нутгаар, 8-нд Алтайн уулсаар, 9-нд нутгийн баруун хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр өдөртөө бага зэрэг дулаарна.


Улаанбаатарт 3 градус хүйтэн  
Үзсэн: 292 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй