Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 16 градус хүйтэн

2015-12-12 18:04:11

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:   Шөнөдөө нутгийн төв хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна.


2015 оны 12 дугаар сарын 12-ны 20 цагаас 12 дугаар сарын 13-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулсаар цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Хүйтэрч Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгороор шөнөдөө 27-32 градус, өдөртөө 18-23 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 10-15 градус, бусад нутгаар 15-20 градус, өдөртөө Дундговийн нутгаар 8-13 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд   7-12 метр, цасан шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 20-22 градус, бусад хэсгээр 14-16 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.


2015 оны 12 дугаар сарын 14-нөөс 12 дугаар сарын 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

14-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар, 15,17-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи секундэд 12-14 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. 


Улаанбаатарт шөнөдөө 16 градус хүйтэн  
Үзсэн: 319 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй