Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн

2016-01-07 07:18:53

2016 оны нэгдүгээр сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Баруун зүгийн нутгаар үүлшиж, зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 хэм, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ,  Хараа, Ерөө Туул, Тэрэлж голын сав газраар 16-21 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 15-17 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 22 хэм хүйтэн, харьцангуй чийг 81 хувь, агаарын даралт 880 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2016 оны нэгдүгээр сарын 8-нөөс нэгдүгээр сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

 8-нд Хангай, Хөвсгөлийн  уулсаар, 9-нд баруун болон говийн нутгийн зарим газраар, 10-нд баруун зүгийн нутгаар, 11-нд нутгийн баруун хагаст бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 41-46 хэм, өдөртөө 28-33 хэм, Увс нуурын хотгор болон Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав, Дарьгангын талаар шөнөдөө  29-34 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.


Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн  
Үзсэн: 567 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй