
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Ойрын 2 хоногт ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн жавартай байна.
2016 оны 1-р сарын 20-ны 16-22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос 5-10 м/с. 17цагт 23 хэм, 20 цагт 25 хэм хүйтэн байна.
15 цагт Улаанбаатарт: 20 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 62 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2016 оны нэгдүгээр сарын 20-ны 20 цагаас нэгдүгээр сарын 21-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 43-48 хэм, өдөртөө 29-34 хэм, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 23-28 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 20-25 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 29-34 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 22-27 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газар, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 22-27 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 33-35 хэм, өдөртөө 23-25 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 21-26 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 38-40 хэм, бусад хэсгээр 31-33 хэм, өдөртөө 25-27 хэм хүйтэн байна.
2016 оны нэгдүгээр сарын 22-наас нэгдүгээр сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
22-нд нутгийн зүүн өмнөд, 25-нд төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 22-нд ихэнх нутгаар, 25-нд төвийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 44-49 хэм, өдөртөө 33-38 хэм, Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 26-31 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 22-27 хэм хүйтэн байна. 24-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
Улаанбаатарт шөнөдөө 33 хэм хүйтэн | ||
Үзсэн: 515 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.