
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурна.
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтэрхийг онцгойлон анхааруулж байна.
2016 оны хоёрдугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн ихэнх нутаг, баруун зүгийн нутгийн зүүн, говь болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 9-14 метр, зарим газрар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Завхан голын эхээр 30-35 хэм, Увс нуур болон Их нуурууд, Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 хэм, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, Дорнод, Дарьгангын тал нутгаар 3-8 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. Хүйтэрч 8-10 хэм хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 хэм хүйтэн, харьцангуй чийг 84 хувь, агаарын даралт 857 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.
2016 оны хоёрдугаар сарын 12-ноос хоёрдугаар сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
12-нд ихэнх нутгаар, 13-нд нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 12-нд говь, талын нутгаар, 13-15-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Хүйтэрч Завхан голын эхээр шөнөдөө 47-52 хэм, өдөртөө 36-41 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 25-30 хэм, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.
Өнөөдөр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна | ||
Үзсэн: 618 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.