
Энэ жилийн хувьд уулархаг нутаг болох Хангай, Хөвсгөл, Монгол Алтай нурууны салбар уулс , Хархираа, Түргэний уулсаар цас ихтэй байна. Гуравдугаар сарын 10-ны өдрийн байдлаар Тэс, Шишхэд, Баруунтуруун, Түргэн, Хархираа гол, Увс нуурын сав бүхэлдээ цасан бүрхүүлтэй байгаа ба мөн түүнчлэн Монгол Алтай нуруунаас эх авсан Булган, Ховд, Дундцэнхэр, Хангай нурууны Идэр, Хануй, Суман, Чулуут, Урдтамир, Хойт Тамир, Онги, Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын савд цасны зузаан 10-30 см байгаа ба хунгарлаж шуурсан газраа 50-80 см хүрч, цасны нягт нь 0,15-0,30 г/см3 байна.
Урин дулаан цаг ирж буйтай уйлдаад гол мөрөн, нуурын мөс хайлж мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-20 см нимгэрч , мөсөн дээгүүр ус урсах, мөс харлах, мөс байрандаа хайлах, зэрэг үзэгдэл идэвхижиж байгаа бөгөөд ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө нэлээд дулаан байх тул голын сав газар дахь цас эрчимтэй хайлж голын мөсний үзэгдэл эрчимжиж , мөсөн хахаа үүсэх улмаар голын усны түвшин нэмэгдэж, ус эргээсээ хальж голын эрэг татам орчим усанд автах үзэгдэл ажиглагдаж болзошгүй байна. Иймд ард иргэд хаврын шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Ус судлалын сектор
Хаврын шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна | ||
Үзсэн: 1050 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.