
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн салхи, шуургатай байна.
2016 оны дөрөвдүгээр сарын 07-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Завхан голын эх, Увс нуур, Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр,Тэс,Туул,Тэрэлж, Халхголын голын хөндий, Дорнодын тал нутгаар 1-6 хэм, говийн бүсийн баруун хэсгээр 14-19 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн зүүн хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 5-7 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 8 хэм хүйтэн, харьцангуй чийг 34 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2016 оны дөрөвдүгээр сарын 8-наас дөрөвдүгээр сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
9-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн хойд хэсгээр, 11-нд зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 8-нд нутгийн зүүн хэсгээр, 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн, бусад хугацаанд Завхан голын эх, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтэнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар сэрүүснэ.
Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн | ||
Үзсэн: 605 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.