Шууд Chart

МҮОНРТ-ийн дэд захирал болон "Монголын мэдээ" телевизийн захирлын сонгон шалгаруулалтад урьж байна

2016-09-21 09:30:23

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО ТЕЛЕВИЗИЙН

ДЭД ЗАХИРАЛ БОЛОН “МОНГОЛЫН МЭДЭЭ” ТЕЛЕВИЗИЙН ЗАХИРЛЫН

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

Нэг. Сонгон шалгаруулалт явуулах албан тушаал :

  1. МҮОНРТ-ийн Дэд захирал
  2. МҮОНРТ-ийн “Үндэсний телевиз”-ийн захирал
  3. МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” телевизийн захирал

Хоёр. Бүрдүүлэх материал:

  • Сонгон шалгаруулалтад оролцох тухай хүсэлт, өөрийн мэдлэг ур чадвараа илэрхийлсэн өргөдөл
  • Дэлгэрэнгүй анкет
  • Тухайн албан тушаал дээр ажиллах үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр
  • Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • Урьд ажиллаж байсан байгууллагын ажил байдлын тодорхойлолт
  • Хоёр хувь цээж зураг /4х3/

 Гурав.  Тавигдах шаардлага:

  • МҮОНРТ-ийн Дэд захирал:
  • Дээд боловсролтой, магистр ба түүнээс дээш зэрэгтэй, сэтгүүл зүй, эрх зүй, маркетинг, менежментийн чиглэлийн мэргэжилтэй,
  • Хэвлэл мэдээллийн байгууллагад 10-аас доош­гүй жил ажилласан туршлагатай, удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан байх, радио телевизийн онцлогийн талаар мэд­лэг­тэй,
  • Улс төрийн намын гишүүн бус, гишүүн байсан бол түүнээсээ түдгэлзсэн эсвэл татгалзсаныг гэрчилсэн баримт бичигтэй байх
  • Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн үзэл санааг эрхэмлэдэг байх,
  • Хамт олныг удирдан зохион байгуулах, багаар ажиллах, хариуцлага хүлээх болон харилцааны өндөр ур чадвартай, стратегийн болон үйл ажиллагааны төлөвлөлт хийх, хэрэгжүүлэх чадвартай байх,
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр ажилладаг, англи болон бусад НҮБ-ын түгээмэл хэлний өндөр мэдлэгтэй байх

  • МҮОНРТ-ийн “Үндэсний телевиз”-ийн захирал
  • Дээд боловсролтой, бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй, сэтгүүл зүй, эрх зүйн чиглэлийн мэргэжил­тэй,
  • Радио, телевизийн салбарт 10-аас доош­гүй жил ажилласан туршлагатай, удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан байх

  • МҮОНРТ-ийн “Монголын Мэдээ” телевизийн захирал

Сонгон шалгаруулалтад оролцох иргэд дээрх материалуудыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж, доорхи хаягаар 2016 оны 9 дүгээр сарын 21-ний 17:00 цагаас өмнө ирж бүртгүүлнэ үү.

Хаяг:      УБ хот, Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам - 3, МҮОНРТ-ийн байр

               МҮОНРТ-ийн  Сонгон шалгаруулалтын комисс

    Утас:  11325802

Нийтэлсэн: Yндэсний телевиз

МҮОНРТ-ийн дэд захирал болон "Монголын мэдээ" телевизийн захирлын сонгон шалгаруулалтад урьж байна  
Үзсэн: 469 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй