Шууд Chart

"Дүнжингарав-2018"-д Б.Нямжавын хээр азарга түрүүллээ

2018-03-19 12:22:27

"Дүнжингарав-2018" төвийн бүсийн уралдаан Говьсүмбэр аймгийн Баянтал суманд өчигдөр зохион байгуулагдлаа. Уяачид эрдэнэт хүлгээ эрлийз дээд нас, азарга, их нас, соёолон насны ангилалд уралдуулж, шандасыг нь сорьсон юм.

Гэвч эрлийз, монгол адуу холилдож уралдсан, харанхуй болж байхад соёолон насанд уралдах хүлгүүд гарааны зурхай руу хөдөлснөөс үүдэж эзэд нь уралдаанч хүүхэд, морьдоо бариад орж ирхэд танихгүй байсан зэрэг олон маргааш үүсчээ. Ингэснээр өчигдөртөө түрүүлж, айрагдсан хүлэг тодрох байсан ч өнөөдөр 11:00 цагт цол дуудах ёслол эхэлсэн аж.

Гэхдээ одоогоор азарганаас бусад насанд түрүүлж, айрагдсан хүлэг тодроогүй байна. Иймд манай сайт тун удахгүй мэдэгдэх болно.

Төв аймгийн Баян сумын харьяат уяач Б.Нямжавын хээр

Төв аймгийн Баян сумын харьяат, улсын алдарт уяач Э.Анарын бор

Төв аймгийн Баян сумын харьяат уяач Б.Нямжавын буурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат уяач Ц.Гантулгын хээр

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат уяач Г.Мөнхсайханы зээрд

Сонирхуулахад өнгөрсөн жилийн уралдаанд түрүүлж, айрагдсан хүлгийг эздийнх нь хамт танилцуулъя.

Азарга

Түрүү магнай: Орхон аймгийн Жаргалант сумын уяач Г.Баярцэнгэлийн зээрд.

Аман хүзүүнд: Аман хүзүүнд уяач н.Эрдэнбулганы уясан бор.

Айргийн гуравт: Уяач Н.Дамбажавын хээр.

Айргийн дөрөвт: Уяач Ш..Дамбажавын зээрд.

Айргийн тавд: “АПУ” ХХК-ийн захирал Г.Батхүүгийн хүү Ганхүлэгийн хул.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Дүнжингарав-2018"-д Б.Нямжавын хээр азарга түрүүллээ  
Үзсэн: 4164 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.161.xxx] 2018-03-20 21:43
Ми-гийн балаг дуусашгүй
Зочин [202.179.24.xxx] 2018-03-20 00:14
Улс төрд зэлдийсэн бүдүүг охиноо сойгоод явахгүй. Морин уралдаанд хүүгээ сойгоод явахгүй. Энэ ямар үйл лайтай хүн бэ? М.Энхболд оо!!!
Ундрах.Г [66.181.178.xxx] 2018-03-19 19:00
Харанхуйгаар уралдаан зохион байгуулахыг дуугүй өнгөрөөж зөвшөөрсөн байдал үүсгэн эрхэлсэн ажилдаа буюу хүүхдийн эрхийг хамгаалах бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй, Говьсүмбэр аймгийн засаг дарга Та насанд хүрээгүй хүнд хайхрамжгүй хандсан үйлдэл гаргасан тул албан тушаалаа хүлээлгэн өгч шийтгэлээ хүлээ.
Зочин [202.9.41.xxx] 2018-03-19 12:54
humuusiin yariagaar mie-giin anar buun budlain uusgesen yum bishuu, zarim sait hurtel tegj bichsen bn le
Зочин [103.57.92.xxx] 2018-03-19 12:44
Энэ шүлхий тараагчид хэн хэзээ ямар арга хэмжээ авах бол Энэ жил чинь ЕС ХҮРЭЛСҮХ ийн мөрөөдөлөөр бол сахилга хариуцлагын жил гэлүү үгүй юу

Бидэнтэй нэгдээрэй