Шууд Chart

Газрын тухай багц хуулийг шинэчилж байгаатай холбоотойгоор иргэдээс нээлттэй санал асуулга авч байна

2022-12-13 13:15:43

Газрын тухай багц хуулийг шинэчилж байгаатай холбоотойгоор иргэд олон нийтээс нээлттэй санал асуулга авч байна.

Газрын тухай багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хуралд өргөн барьж, хэлэлцэхээр шийдвэрлэсэн. Энэ хуулийн төсөлд Газрын ерөнхий хууль, өмчлөл, бүртгэл мэдээлэл, төлбөр, нийгмийн зайлшгүй хэрэгцээнд газар чөлөөлөх тухай хууль гэсэн үндсэн таван багц хууль орж байна.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Газар зохион байгуулалтын хэлтсийн дарга н.Ихбаяр ингэж ярилаа.

Газрын тухай багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд “Газрын бүртгэл мэдээлэл, төлбөр зэргийг хэрхэн өөрчлөхөөр тусгаж байна вэ" сэдвээр хууль зүйн мэдээллийн “Соёмбо” нэвтрүүлгээр баасан гарагийн 12 цаг 20 минутаас зочинтой шууд ярилцана.

Энэ үеэр сонсогч та бүхэн шууд нэвтрүүлэгт холбогдож Газрын тухай хуулийн төсөлд өөрсдийн саналаа өгөх боломжтой. 


Газрын тухай багц хуулийг шинэчилж байгаатай холбоотойгоор иргэдээс нээлттэй санал асуулга авч байна  
Үзсэн: 409 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй