
Шаардлагагүй тохиолдолд бага насны хүүхдийг рентген зураг авахуулахгүй байх хэрэгтэй гэж эмч мэргэжилтнүүд анхааруулж байна. Олон улсын хэмжээнд хүүхдийн хавдрын өвчлөл өндөр байна.
Манай улсад жилд 100 орчим хүүхэд өвчилж байгаа бол үүний 80-90 хувийг нь улсдаа эмчилж байна. Тэгвэл хавдар үүсэхэд хүүхдийн рентген зургийг олон дахин авахуулах нь нөлөөлдөг гэж Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирал Эрдэнэбулган ярилаа.
Ялангуяа залуу эцэг, эхчүүдэд дээрх асуудлын талаар сайн ойлгуулах нь чухал. Ингэхийн тулд хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон эмнэлгийн байгууллагууд рентген туяаны сөрөг нөлөөг олон удаагийн давтамжтайгаар сургалт, зар сурталчилгаа хэлбэрээр нийтэд мэдээлэх нь чухал байна гэсэн юм.
Бага насны хүүхдийг рентген зураг авахуулахаас татгалзах хэрэгтэй | ||
Үзсэн: 1074 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.