Шууд Chart

Ховд аймгийн 7 суманд өвөлжилт хүндэрчээ

2022-12-14 15:58:28

Ховд аймгийн Булган, Үенч, Алтай, Дуут, Мөнххайрхан, Чандмань, Дарви зэрэг долоон суманд өвөлжилт хүндэрчээ.

Эдгээр суманд цаг хүндэрч 1700 гаруй мал хорогдоод байгаа юм. Цаашид цас нэмж орвол нөхцөл байдал илүү хүндэрнэ. Тиймээс аймаг, сумын Онцгой комиссоос зарим малчин өрхийг цас багатай, бэлчээр сайтай бүс нутаг руу нүүлгэн шилжүүлэх ажлыг хийж эхэлжээ. Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга н.Алтанбадралтын ярианд анхаарлаа хандуулъя.

Мөн отроор яваа малчдад эрүүл мэндийн тусламж үзүүлэхэд анхаарч байна гэж тэрбээр хэллээ.


Ховд аймгийн 7 суманд өвөлжилт хүндэрчээ  
Үзсэн: 404 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй