
УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж байгаа Газрын тухай багц хуулиар иргэнд гурван төрлийн зориулалтаар газрыг үнэгүй олгохоор тусгасан.
Нэг нь өрхийн хэрэгцээний газрыг нэг удаа үнэгүй олгоно, мөн жимс жимсгэнэ, хүнсний ногоо тариалах бол мянган метр квадрат газар, "Тэрбум мод" хөтөлбөрийн хүрээнд мод тарих, үржүүлэх бол 5 га хүртэлх газрыг үнэгүй өгөхөөр зохицуулсан гэж Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга н.Энхманлай онцоллоо.
Газрын багц хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар дэмжиж, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн.
Тус байнгын хорооны тогтоолоор дараагийн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн дэд ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа юм.
Чуулганаар хэлэлцэж буй Газрын тухай багц хуулиар иргэнд 3 төрлийн зориулалтаар газрыг үнэгүй олгохоор тусгажээ | ||
Үзсэн: 366 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.