Шууд Chart

Шахмал түлшний стандартыг шинэчилж, чанарыг сайжруулжээ

2022-12-15 15:39:19

Шахмал түлш түлж эхэлснээс хойш агаар дахь тоосонцрын хэмжээ 50 хүртэлх хувиар буурсан бол хүхэрлэг хийн агууламж нэмэгджээ.

Сайжруулсан шахмал түлшийг нийслэлчүүд дөрөв дэх өвлөө түлж байна. Түүхий нүүрс түлж байсан үеэс агаарын бохирдол буурсан ч хүхэрлэг хийн агууламж нэмэгдсэн.

Иймээс Засгийн газраас түлшний чанарыг сайжруулах, хүхэрлэг хийг бууруулах үүрэг даалгаврыг "Тавантолгой түлш" компанид өгсөн.

Тус компанийн зүгээс стандартаа шинэчилж, түлшний чанараа сайжруулсан байна. Энэ тухай “Сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах арга зам” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр танилцууллаа.

“Тавантолгой түлш” компанийн Ерөнхий технологич н.Галымбек ингэж ярилаа.

Шинэчилсэн стандартаар өнгөрөгч аравдугаар сарын 28-ны өдрөөс шахмал түлшийг үйлдвэрлэж эхэлсэн байна. 


Шахмал түлшний стандартыг шинэчилж, чанарыг сайжруулжээ   
Үзсэн: 384 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй