Шууд Chart

Иргэдийн газрыг цахим мэдээллийн системд бүртгэх ажил энэ сарыг дуустал үргэлжилнэ

2022-12-17 12:03:45

Иргэдийн газрыг цахим мэдээллийн системд бүртгэх ажил энэ сарыг дуустал үргэлжилнэ. Улсын хэмжээнд газар эзэмших, өмчлөх эрхтэй нэг сая нэг зуу орчим иргэн хуулийн этгээд байна.

Эдгээрээс өнөөдрийн байдлаар 963 мянга нь газраа цахим бүртгэлд бүртгүүлжээ. Үлдсэн хэсэг нь газраа цахим бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай. Энэ талаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын {адастрын хэлтсийн дарга н.Баянтүмэнгээс тодрууллаа.

Монгол Улсын хэмжээнд нэг л удаа газрын шинэчилсэн бүртгэлийн ажил хийгдэнэ. Та нэр дээрх газраа бүртгүүлэхгүй бол цаашид газрын харилцаатай холбоотой үйлчилгээ авах боломжгүй болно. Өөрөөр хэлбэл, өөрийн газраа зарах, банкинд барьцаалах, бэлэглэх, өвлүүлэхэд хүндрэлтэй. Тиймээс энэ сардаа багтаж газрын шинэчилсэн бүртгэлдээ идэвхтэй хамрагдахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас анхаарууллаа.


Иргэдийн газрыг цахим мэдээллийн системд бүртгэх ажил энэ сарыг дуустал үргэлжилнэ  
Үзсэн: 570 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй