Шууд Chart

Эрүүгийн хөнгөн гэмт хэргийг эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлэдэг байхаар Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгажээ

2022-12-19 12:17:54

Эрүүгийн хөнгөн гэмт хэргийг эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлэдэг байхаар Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгажээ.

Монгол Улсын анхан шатны шүүхэд 2014 онд эвлэрүүлэн зуучлал нэвтэрснээс хойш нийт 130 мянган өргөдөл, нэхэмжлэл хүлээн авчээ. Үүнээс 95 мянган өргөдөл, нэхэмжлэлд ажиллагаа хийгдсэний 73.4 хувь нь иргэний эрх зүйн маргаан, 0.7 хувь нь хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан, 25.7 хувь нь гэр бүлийн холбогдолтой эрх зүйн маргаан тус тус эзэлж байгаа юм. Эвлэрүүлэн зуучлал нь шүүхийн ачааллыг 25 хүртэлх хувиар бууруулдаг учраас цаашид улам өргөжүүлэх шаардлага байна гэж Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг ярилаа.

Эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа нь талууд өргөдлөө өгсөнөөс хойш 30 хоногийн дотор, шаардлагатай бол нэг удаа 30 хоногоор сунгаж эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар маргаанаа аль болох хурдан шуурхай богино хугацаанд уян хатан байдлаар тохиролцоонд хүрч шийдвэрлүүлэх боломжтой гэдгээрээ давуу талтай.


Эрүүгийн хөнгөн гэмт хэргийг эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлэдэг байхаар Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгажээ  
Үзсэн: 732 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2022-12-20 23:39
Асуух зүүл байн

Бидэнтэй нэгдээрэй