Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Хүүхдийг агаарт гаргаж, дааруулахгүй хувцаслаж, дархлааг нь дэмжихийг зөвлөлөө

2022-12-19 12:27:06
Error loading player: No playable sources found

Амьсгалын замын цочмог халдвар буюу томуугийн өвчлөл хүндэрсэн тохиолдолд хүүхдийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх шаардлагатай.

Харин биеийн байдал хөнгөн, дунд зэргийн байвал эмнэлэгт хэвтэхээс аль болох татгалзаж гэрээр, өрхийн эмчийн хяналтад эмчлүүлэх нь хүүхэд өөр төрлийн вирусээр дахин өвдөхөөс сэргийлдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд томуугийн тархалт өндөртэй 2 вирус, ковидын 1 вирус, мөн томуугийн бусад төрлийн 3 вирус эргэлдэж байна. Хүүхдүүд томуугаар өвчилж эдгээд удалгүй өөр төрлийн вирусээр өвчилж, урт хугацаанд эдгэхгүй явах тохиолдол нэмэгдэж байна гэж ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга н.Нарангэрэл ярилаа.

Томуугийн дэгдэлтийн улирал 12 дугаар сарын сүүлчээс нэгдүгээр сарын сүүлч үе хүртэл байдаг учир эцэг, эхчүүд аль болох хүүхдээ агаарт гаргаж, дааруулахгүй тохируулан хувцаслаж, дархлааг нь дэмжихийг тэрбээр зөвлөлөө.


Хүүхдийг агаарт гаргаж, дааруулахгүй хувцаслаж, дархлааг нь дэмжихийг зөвлөлөө   
Үзсэн: 326 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй