Шууд Chart

Хүүхдүүд нэгнийхээ биед халдаж, сэтгэл зүйн дарамт удаа дараа учруулбал хуулийн хариуцлага хүлээдэг

2022-12-19 13:03:26

Хүүхдүүд нэгнийхээ биед халдаж, сэтгэл зүйн дарамт удаа дараа учруулбал хуулийн хариуцлага хүлээх заалттай.

Гэвч сүүлийн жилүүдэд үе тэнгийн дээрэлхэлт, цахим гадуурхал зэрэг нэр томьёог нийтлэг ашиглах болсноор энэ нь байх ёстой үзэгдэл мэт хэвшмэл ойлголт өсвөр насныхны дунд бий болж байна гэж Хүүхэд хамгааллын мэргэжилтэн хэллээ.

Нийслэлийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Ахлах мэргэжилтэн н.Батсайханы ярианд анхаарлаа хандуулъя.

Эцэг эхчүүд хүүхдэдээ бусдын биед дураараа хүрч, цохиж огт болохгүй. Гэмтэл учруулахгүй байсан ч гэмт үйлдэлд тооцно гэдгийг хэлж ойлгуулах нь чухал байна.

Нөгөө талаас аливаа хэлбэрийн гадуурхалд өртсөн хүүхэд харьяа сум, хорооны хамтарсан баг, хүүхдийн хүчирхийллийн эсрэг 108 утас, цаашлаад цагдаагийн байгууллагад мэдэгдэж өөрийгөө хамгаалах эрхтэйг санууллаа. 


Хүүхдүүд нэгнийхээ биед халдаж, сэтгэл зүйн дарамт удаа дараа учруулбал хуулийн хариуцлага хүлээдэг  
Үзсэн: 381 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй