Шууд Chart

Цэнэглэж буй утас оролдохгүй байхыг анхаарууллаа

2022-12-21 12:32:34

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэгдлийн эмнэлэгт өнөөдрийн байдлаар 20 гаруй хүүхэд хэвтэж эмчлүүлж байна.

Эдгээрийн дийлэнх нь 5 хүртэлх насныхан. Эцэг эх, асран хамгаалагчдын анхаарал болгоомжгүйн улмаас хүүхдүүд ихэвчлэн ахуйн нөхцөлд түлэгдсэн.

Үүнээс гадна цэнэглээтэй гар утас оролдсоны улмаас тогонд цохиулсан, газ үнэрлэж байхдаа гал алдаж, олуулаа түлэгдсэн тохиолдол ч бүртгэгдсэн байна.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Их эмч Ерлан ингэж ярилаа.

Түлэгдлийн зэргийг 1-4 дүгээр зэрэгт ангилан үздэг. Тэгвэл цахилгааны хүчдэлд цохиулсан тохиолдолд ихэвчлэн 3-4 дүгээр зэргийн хүнд гэмтэл авдаг.

Энэ нь дотор эд эрхтэндээ нөлөөлж, эрхтэн тайруулах, цаашлаад амь насаа алдах хүртэл хүндэрдэг тул цэнэглээтэй утас оролдохгүй, хүүхдэд өгөхгүй байхыг онцгойлон анхаарууллаа. 


Цэнэглэж буй утас оролдохгүй байхыг анхаарууллаа   
Үзсэн: 368 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй